
Хүн зүүдэлж санах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутагтай байх шиг сайхан зүйл үгүй. Эрдэнэт хүний биеийг олсон хэвлий, унасан газар, угаасан минь. Бидний амьдралын хамгийн том баялаг болох гайхалтай дурсамж бүхэн тэдэнтэй минь уяатай билээ. Уулзаагүй удсан блогчин андуудтай фото нийтлэлээр мэндэлье.

Холын холдоо явдал шивхэрч гангардаг
Хоёр чихээ солбиж ирээд сортолздог
Нарийн гөрөөс шиг уран галбиртай
Намрын тал шиг зөөлөн зүстэй /Н.Лутбаяр/

Ирж яваа намар цаг гэдэг
Ижийн минь үсэнд буусан мөнгөн хяруу шиг анзааргагүй /Б. Ичинхорлоо/


Бүрхэг тэнгэр уйтгартай биш ээ
Бүрхэг сэтгэл л уйтгартай. /МОНГОЛХҮҮ/

Өвгөн нэг өдөр
Тороо усанд тавьж
Загас шүүрдэж эхлэв
Анхан нэг шүүсэнд
Нялцгар замаг гарав /А.С.Пушкин/

Эгц цагаан давалгаа огцом алгадаж
Цавчим эргээс цахлай хашгична. /П.Майнбаяр/

Эйч нэг ээн нэгээс сэргийлэхэд
Энэ ачтан танд туслана хи хи. /МОНГОЛХҮҮ/


Хүслийн цэнхэр мэлмийд нь шувууд зэллэж хоргодсон
Хүний сэтгэл гэгэлзсэн хайрын хээтэй мандал /Д.Оюундэлгэр/

Борооны дараа мөөг ургадаг
Болзооны дараа дурсамж үлддэг /Debora/

Нуурын толионд
Өөрийгөө харан
Дуу алдахад
Шувууд үргэнэ /Л.Хасар/


Нутгийн минь уулс аав шиг нөмөртэй.
Нугачаа бүрд нь би хайртай. /МОНГОЛХҮҮ/

Адуу ус залгилахыг. . . Ардын дуу гэх
Тогорууд дуугарахыг. . . Тэнгэрийн санаа алдалт гэх
Модод шарлахыг . . . Газрын ганцаардал гэх /Г.Баяр/


Бужигнаан ихтэй хотоос алсын уул руу зугатаж
Бургас модны гүнд амьдын жаргал эдэлж
Буян нүгэл хоёроор тоглож явсан бусуу /Serena/

... Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Энэ бол миний төрсөн нутаг... /Д.Нацагдорж/

Жирх...

Дусал дусал ус зүрхэн дээгүүр
Дурлал хайр мэт бөмбөрч
Шүүдрийн дусал мэт ариухнаар
Шүлгэн сэрэл өдөөдөгөө /Ж.Мөнхбат/

Тунчиг холоос санагдсан даа хө
Турьхан ангир наадуулсан Тэсийн гол минь хө /Ц.Бавуудорж/

Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан /Д.Нямсүрэн/
Холбоотой бичлэгүүд:
-Санах тусам зүүдлэгдэх ариухан өлгий минь
-Гэрэл зурагчны бус Монгол хүний нүдээр хараарай.




Блог минь тантай танилцаад 
Сэтгэгдэлүүд:
Бүрхэг тэнгэр уйтгартай биш ээ
Бүрхэг сэтгэл л уйтгартай. гсн хөршийнхөө үгэнд баясав
байгалийн зарим зурагнууд их цайвар гарсан бна, урьдны зургуудаас их муу авсан бна даа
Сэтгэгдэл үлдээх: