Юуны өмнө удаан уулзалдаагүй блогчин андууддаа намрын налгар шар өдрийн мэнд дэвшүүлчихье. Оньсого таалганаа энэ удаа. Таасан хүнд том шагналтай. Хар морины гүйдэл сайхан, халив хүүгийн суудал сайхан тэр юу вэ? Нээг... Хоооёор.... Хоёр хагас... Гуурав... Таах нуу???
Дөөрөв... Тав... Таасангүй ээ, загас байлаа гэж хэ хэ. Яагаад загасны тухай оньсого таалгаваа гэхээр амьтан тэжээхийн ач холбогдол, баяр баясгалангийн талаар ярилцнаа. Сарын өмнө гэртээ амьтан тэжээхээр шийдэн эрэлд мордов. Сурсан дассанаараа эхний ээлжинд нохой сонирхлоо. Дэлгүүрүүдээр оров. Үнэ ханш ойролцоогоор 100-900 мянгын хооронд байна. Немц овчарканаас илүүтэй кавказ овчарка таалагдав. 1 сартай гөлөг нь л гэхэд 3 сартай немц гөлөгнөөс өсгөлүүн биетэй, ухаалаг үнэнч байрын том нүдтэй даруухан араншинтай гээд...
Уг нь хөдөө бол нохой шиг сайн анд үгүй. Даанч орон сууцанд, тэр тусмаа өглөө ажилдаа гараад орой ирдэг над мэтийн хүнд тохиромжгүй санагдав. Өдөржин хоолгүй, давчуухан зайнд гуниглан, цагираглаж хэвтээ нь нүдэнд харагдаж өрөвдөв.
Шувуу, яст мэлхий, усан гахай, гүрвэл бүгдийг үзсэний эцэст загас хамгийн тохиромжтой санагдлаа. Google-длээ. Дэлхий дээр загас сонирхдог, тэжээдэг хэдэн арван сая хүн байдаг юм байна. Хоолны хувьд боломжийн, тэжээхэд ч хүндрэл бага юм байна. Харин Монгол хэл дээр мэдээлэл тун хомс юм байна лээ шүү.
Загасны дэлгүүрүүдийн тухайд Нацагдоржийн номын сангийн ард “Акул”, Тэнгис кино театрын ард “Немо”, Хуучин моби-ийн төвийн хажууд “Аквариум”, Хараа зочид буудлын эсрэг талд бас нэг, Хорооллын усан оргилуурын ард 2-3 дэлгүүр байсан.
Аквариумын хувьд союз уу гар хийцийнх үү гэдгээсээ хамаараад үнэ ханш нь өөр өөр юм. Миний хувьд шууд “союз”-ыг нь авчихвал зүгээр санагдсан. Агааржуулагч, гэрэлтүүлэгч, шүүлтүүр, тагтайгаа бүгд цугтаа амар. 40 литрийн аквариум 60-100 мянга, 60 литрийнх нь 80-120 мянга, 100 литрийн багтаамжтай бол 150 мянгаас дээш үнэтэй байдаг юм байна лээ. Аа бүр 250-400 литр ордог, тэгээд доороо шүүгээн суурьтай том аквариум энэ тэр бол 600 мянгаас дээш байнаа бас. Хэтэвчнийхээ болон гэрт байрлуулах зайндаа тохируулаад томхон аквариум авчихвал гоё харагддаг, загасанд ч тохиромжтой гэж байсан. /Аквариум авахад бусад ихэнхи зүйлийг нь дагалдуулаад өгчихдөг юм байна лээ нээрээ/ Аа мөн аквариум нь шилэн болон целлойдон хоёр янз байдаг юм байсан. Шилэн аквариум гоё тунгалаг харагдах хэдий ч хүнд жинтэй, ус гоожоод байх магадлал өндөртэй харин целлойдон аквариум хөнгөн, ус алддаггүй, бат бөх гэм нь шилтэйгээ харьцуулахад арай бүдэг. Хэлбэрийн хувьд дугуй аквариум харагдац муутай юм байсан. Заримдаа ганц загас ч байгаа юм шиг, заримдаа арваад болчихсон ч байх шиг. Энэ хүүхнүүд үү дээр гардаг шиг нүдээ байнга нухах хэрэг гарна даа. Харин тэгш өнцөгт аквариум харагдац сайн, загас сэлэхэд, доторхи тохижилтийг нь хийхэд хамгийн тохиромжтой.
Гэрэлтүүлгийн тухайд цагаанаасаа илүүтэй, цэнхэр туяатай нь илүү таалагдсан. Тэгээд өдөрт 7-8 цаг л асаавал зүгээр юм байна лээ. Анх авсан доороо 7 хоног тасралтгүй асаачихсан чинь аквариум шууд ногоорч эхэлсэн шүү. Ногоорох гэснээс шүүлтүүрийг нь 2 хоногтоо нэг угаачихаж байвал нэг их бохирдоод байхгүй. Угаахад асуудалгүй 5 минут л зарцуулна даа. Мөн аквариумдаа замаг цэвэрлэдэг зарим төрлийн загаснууд эсвэл дун аваад хийчихэж болно.
Агааржуулагчаа сонгохдоо хэвийн ажиллагаатайгаас гадна чимээг нь сонсож байж сонгоорой. Зарим нь хэтэрхий дүнгэнэсэн чимээтэй байдаг юм байсан. Шөнө дүнгэнээд салахгүй.
Халаагуур бас их чухал. Ямар төрлийн загас тэжээхээсээ шалтгаалж халаагуур авах эсэхээ шийднэ. Хүйтэн усны загас бол тасалгааны температурт байлгахад дажгүй. Харин 25 цельсээс дээш амьдардаг загаст бол халаагуур зайлшгүй шаардлагатай. Дээр нь бичигдсэн үзүүлэлтүүдийг нь сайн харж байгаад авах хэрэгтэй юм байна лээ. Зарим халаагуур өөр дээрээ температур хэмжигчтэй. Хэрвээ хэмжигчгүйг авсан бол термометр заавал ав.
За өөр чинь юу байдаг билээ гэхээр усаа бас тохируулж сонгох хэрэгтэй. Мэдээж мөнгөн ус, цианит натритай ус бол болохгүй гэсэн. Хэ хэ. Крантны усаа 48 цаг хэртэй байлгаж хлорыг нь цэвэршүүлж болно. Эсвэл хлор арилгагч хийгээд 30 минут байлгасан ч болно. Жижиг уут нь 300 төгрөг л юм байна лээ. 15 л орчимд 1 ширхэг байхад болно. Загасаа эхэлж хийхдээ хүв хүйтэн усанд биш бүлээвтэр усанд хийдэг гэсэн. Усыг нь 100 хувиар биш 50 хувиар сэлгээд солиод байж болно. Загасны баасаа цэвэрлэх үедээ гараа хийж усаа хутгахад хөвөөд гараад ирдэг юм билээ. Тэр үед нь шүүгээд авчихаж болно.
Хоолны тухайд маш олон төрлийн хоол байдаг. Амьтай, амьгүй, том, жижиг хэмжээтэй гээд. Жижиг загаснуудыг том загастай тэжээх бол 2 төрлийн хоол авбал зүгээр. Өдөрт 2 удаа өглөө оройдоо нэг нэг удаа өгвөл тохиромжтой. Хэмжээг нь загас худалдаж авсан газраасаа сайн асуух хэрэгтэй. Хоолыг нь ихдүүлвэл аквариум амархан бохирддог, загаснууд өвчлөмтгий болдог гэсэн.
Аквариумдаа тохижилт хийхдээ хайрга, усны ургамал, өөр бусад нэмэлт зүйлсийг ашиглаж болно. Амьд ургамлын хувьд хүчилтөрөгч ялгаруулна, загасны тэжээл ч болчихно, өнгө үзэмж ч гоё. Гэм нь тасарч хугараад бага зэргийн хог ялгаруулах юм байна лээ. Хиймэл ургамлын хувьд ямарч асуудалгүй, сайн угааж цэвэрлээд л хийчихэд болно. За тэгээд өөр ямар зүйлс байрлуулмаар байна, тэр таны уран сэтгэмжийн л асуудал.
Одоо эцэст нь ямар загас сонгох вэ? Миний хувьд анхлан тэжээгч болохоор 4 төрлийн загас л бага зэрэг гадарладаг болоод байгаа. Харин тэр шахуулах, хүнээр бол “төрүүлэх” зэргийг одоохондоо үзээгүй, хараахан судлаагүй байна. Дараа нь туршлага хуваалцамз. Загасныхаа тоог аквариумдаа зохицуулж авна. Жижиг аквариумд /30-60 л/ 30 загас хангалттай юм шиг санагдсан.
Алтан загас
Харахад их үзэмжтэй хөөрхөн загас. Гэм нь хоол их идэж, тэрнийхээ хэрээр ялгадас гаргадаг юм байна лээ. Хөдөлгөөн тийм ч хурдан биш.
Улаан малгайтай алтан загас
Алтан загасны нэг төрөл. Дээрхи алтан загаснаас илүү бие томтой болдог. Хурдан томордог. Хоол тэжээлийн хувьд дээрхитэй адил. Малгай нь маш том сүрлэг болдог юм гэсэн.
Тернец
Хоол бага хэрэглэдэг. Маш хурдан хөдөлгөөнтэй сэргэлэн. Амьдрах чадвар сайтай, нимгэн загас. Олноор нь хийчихвэл гоё юм байна лээ. Хоорондоо хөөцөлдөх их дуртай юм шиг санагдсан. Эрэгтэй нь их том сэлүүртэй байдаг гэж байна лээ.
Неон
Жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй загас. Олноор нь хийвэл бас гоё сүрэглэдэг юм байна лээ. Үзэмж их сайтай санагдсан. Хоол тэжээл, ялгадас ч багатай. Том загаснуудтай хийчихсэн болоод ч тэр юм уу их үргэмтгий санагдсан.
Ер нь өдөржингөө компьютер дээр суучихаад очиход загас их урамтай юм байна лээ. Хараад л баймаар. Ядаргаа, нүдний чилээ арилгадаг гэсэн. Хоолны цаг нь дөхсөн үед аквариум луу нь дөхөөд очиход бужигнаж өгнө шүү дээ. Тагыг нь онгойлгоход л ам нь ангалзаад эхэлсэн байна. Бас хүний дуу ялгадаг юм шиг санагдсан шүү. Өвчилсөн загас бол бусдаасаа тусдаа байдаг юм байна лээ. Холхон хөвөөд л ялгараад. Арга ч үгүй бусад нь илт хажиглана. Том жижиггүй мөргөөд л, сэлүүр, сүүлнээс нь зууж авцгаагаад. Тэгээд маргааш нь харахад л өехий нь дээшээ харчихсан хөвж байдаг. Бас өрөвдмөөр. Удирдагч гэмээр нэг загас заавал байх юм билээ, сайн ажиглаад байхаар. Бусдаасаа арай түрүүлж хоол руугаа ухасхийж, бага зэргийн дээрэлхүү. Загас тэжээж эхэлснээр амьдралд бас нэг сонирхолтой зүйл нэмэгдэж, ажлаа тараад гэр лүүгээ яардаг болчихоод байгаа. Идэвхи сонирхолтой амьдрана гэдэг сайхан шүү дээ.
Хэ хэ за ямар ч урт юм биччихвээ. Одоо гол санаагаа зангидаад хэлчихье. Ер нь амьтан тэжээнэ гэдэг бага насны хүүхэд битгий хэл том хүний ч ертөнцийг үзэх үзэлийг өөрчилдөг юм шүү. Нохой ч байна уу, загас ч байна уу хамаагүй аль боломжтойг нь л тэжээ, хүүхдэдээ авч өг. Найз охиндоо, эхнэртээ ч гэсэн загас аваад өгчихөд гэнэтийн том бэлэг болно доо. Амьтан тэжээсэн хүүхэд ан амьтан, байгалиа хайрлах хайр, нөхөрлөл, хариуцлага гэж юу байдгыг илүү ухаардаг, тусч өрөвч сэтгэлтэй, хувийн зохион байгуулалт сайтай болж өсдөг юм шүү. Эдгээр чанарууд хүний амьдралд зайлшгүй амин чухал хэрэгцээт чанарууд мөн.
Тэжээж үзээгүй ч нэрлэж чадах загаснууд бас байна шүү.
Гуппи
Койкарп
Оскар
Сиамын тулаанч
Барбус
Дискус
p.s Архаг туршлагатай загасчид туршлагаа хуваалцавал их сайн шүү.




Блог минь тантай танилцаад 
Сэтгэгдэлүүд:
Эркард орж үзсэн. Мэдээлэл нь бараг шинэчлэгддэгүй юм байна лээ
САйн уу залуу. Амраад л байгаа юмуу
bi ch 120-iin sektstei luug zagas tejeegch bsan shuu.
odoogiinh shig belen hool und ni baih bish. nuur shalbaagaruu yvj hool shuurdeed l . . .
ajil ih shuu dee zagas chin
er ni tursee hamgaaldag, em ni idchih geel, emiigee bieeree orooj tursee shahna
Загас авдаг ч юм билүү...
Харцагаа чиний хөдөлгөсөн аппетитийн ачаар өчигдөр гурамыг харж, барьж үзэв. Удахгүй авч тэжээхээр шийдсэн.
Алтаргана харин тнх байранд бол нохойны үнэр бага зэрэг асуудалтай юм байна лээ. Ер нь загас зүгээр юм шиг байнаа.
Алчемист хоёулаа л хөөрхөн загас байна лээ. Суматра их хурдан хөдөлгөөнтэй тэ. Үнсгэлжин харин алтан загасны сүүл идээд байдаг гэхээр нь аваагүй. Тэр түрс шахуулахыг чинь үзээгүй л явна. Махчин загас ч хэцүү байхаа.
Блогтойхүн хэ хэ гайгүй биз дээ, хүүхэд дороо мэддэг болно. Авбал зүгээр
Дараа нь оюутан болоод ийстоо хөөрхөн үнэнч бас сайхан нээмц тэжээгээд 3 жил болсон шдэ даанч өнгөрсөн жил харамсалтай юм болсөөн...надад нохой их таалагдсан.Даанч бас л арчилгаа халамж, анхаарал ихтэй, ёстой л завтайл хүний ажилдаа
сайн уу хө
zagas tejeejiigeed zagas naaduulaad alga bolson yum baishd
Сэтгэгдэл үлдээх: