ГЭРЭЛ ЗУРАГ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?

 Интэрнэтээр хөл хийж, кийбордоор хэл хийсэн кибер ертөнцийнхний амар амгаланг айлтгая. Уулзалгүй уджээ. Та бүхний дисплей цэлмэг, сипу хурдан, рам өндөр, хард зузаан уу. Монголчилсон Англи хэлээр мэндэлчихвээ дээ янз нь. Гэхдээ л бүгд ойлгоно гэдэгт би 100 хувь өөртэй итгэлтэй. Харц дээгүүр, дэгжин бас бла бла цааш нь юу гэдэг ч билээ. Замхарч байна даа нээрээ энэ орчин цагийн хэллэг гээд дашрамдуулчихъя. Монголхүү хувь хувьсгалын ажлаар хаа сайгүй жирийсээр гэрээрээ одоо л орж ирж байна. Аав минь саяхан хөдөөнөөс ирэхдээ нутгийн зураг нилээд хэдийг авчирж сэтгэл тэнийлгэж, нүд баясгав. Дуншиж дуншиж төрж буй бичлэг энэ удаа аавын минь фото зургууд, төгсгөлд нь миний богинохон шивнээ 

 Нүүдэл...

Усандаа орсон адуу эргээд гарч байна.

Өвөл, нар жаргаж байна

Манай сумын төв энэ дээ. Завханы Тэс сум

Бага байхад дов дамжаад гүйдэгсэн. Хальтарч унаад л..

Хавар, гол үерлэжээ

Өвлийн ой, жавар сэнгэнэсэн зураг

Хослон нийлж, үр зулзагатай болох хорвоогийн жамаа гэж. Хун ч үзэсгэлэнтэй шувуу шүү..

Яргуй цэцэглэв

Ганцаараа ургасан өнчин мод.

Маргааш халуун өдөр болох нь тэнгэрийн хаяа улайж.

Гол ус намуухан урсана.

 Шувууд уснаас хөөрч байна.

 Хавар болоод цас хайлмагтжээ

 Төгөл...

 Өвлийн нар

 Макро зураг, аалз

Мөнх ногоон гацуур, шарласан зэгс, цэлийсэн ус.

Наран авхай жаргаж, сар цухуйв

Ээж хүү хоёр гэсэндээ ижилхэн хөдөлж байна шүү.

Арлууд шиг харагдаж байна уу.

Нэрийг нь мэдэхгүй юм.

Зэгс...

За усандаа явъя даа.

Дэрстийн тохой гэдэг юм даа.

Нохойгоо хорьж өгч байгаа сайн хүү.

Фотог Н.БАТБАЯР

 

Бидний ярих дуртай үндсэрхэг үзэл гэж яг юу байх вэ гэдгийг энэ л сайхан онгон зэлүүд, үзэсгэлэнт байгалаасаа мэдэрдэг юм. Хэн нэгэн уулыг нурааж, усыг эргүүлж тэнгэр баганадсан өндөр байшинтай том том хотууд босгож, сансарт ниссэнээрээ гайхуулж, ихэрхэж болно та бидэнд. Гэвч Монгол хүн та бид энэ сайхан байгаль дэлхий, түүнийгээ хайрлан хамгаалах, шүтэх ухаан, нүүдэлчин соёл иргэншилээрээ бахархах ёстой, үүнийгээ ч хадгалж явна гэж толгой өндөр хэлэх учиртай. Тиймээ бидэнд өөр бусдад байхгүй, магадгүй хэзээ ч бий болохгүй нандин зүйлс бий. Үүнийг ойлгож үр хүүхдэдээ уламжлуулах нь үндсэрхэг үзэл.

Даяарчлагдаж байна, хотжиж байна, бидний үр хүүхэд гадаадад сурч ажиллаж байна, зарим нь бүр төрж байна. Магадгүй тэдний ихэнхи нь эх орноо Улаанбаатарын гудам, Зайсан толгой, түгжирсэн цементэн замаар л мэднэ, төсөөлнө. Барууны өндөр өндөр байшин, соёл иргэншилтэй харьцуулна. Ямар сэтгэхүй бий болох вэ тэдэнд. “Тэнэг Монголчууд минь хурдан газраа сэндийлж алтаа, эрдэнэсээ худалдаж ийм өндөр хотууд босгоосой, тэгэхгүй бол ичмээр юмаа Монгол хүн гэж хэлэхэд...” Энэ хүмүүсийн зарим нь эргэж ирээд улс орныхоо бодлогыг тодорхойлогчид болно. Хотжилт, техник технологийн дэвшил муу зүйл биш л дээ. Гэхдээ өөрсдийн бахархлаа хадгалж, хайрлаж, шүтэж  хөгжих ёстой. Үндсэрхэг үзэл гэж ямар зүйл байх, хэр чухал болохыг би ингэж л ойлгодог. Та бүхэн ч бас бодлоо илэрхийлээрэй.

Хэ хэ хэн ч билээ яруу найрагч хэзээ ч билээ ингэж хэлсэн байдаг:

“Хот газар гэдэг

Хөхөөний оронд

Хөгжим дуугарч

Малын оронд

Машин бэлчсэн орон“

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. МОНГОЛХҮҮ | 2009-06-26 13:26:14
Za yu baitsgaana banjigchidaa
2. Ууудам | 2009-06-26 13:36:16
Сайхан зусаж байна уу? Эрхэм ах минь. Бага байхад дээр байгаа аалзны нүх руу усыг мөн цутгаж гардаг байж дээ. Хөөрхий тэр аалз. Үндсэрхэг, үндэсний гэдэг хоёр үгнээс үндэсний гэдэг нь надад арай илүү санагдаад байхын.
3. МОНГОЛХҮҮ | 2009-06-26 13:45:06
Saihan zusch bnaa Uudam mini /namarjaad ch bna uu buu med/ Undserheg uzel, undesnii uzel 2 arai oor oilgolt gej bodoj yavdag iinshd
4. Chabu (зочин) | 2009-06-26 13:48:33
өө сайхан зурагнууд оруулж, аав нь зурагчин уу, сайхан татсан зурагнууд байна. нутгаар ногоороод сайхан л харагдаж байна даа, дэрстийн булан тохой ч машинаар явахад төвөгтэй байдагсан, урд. одоо ч зам харгуй гараа биз.
5. bolorka83 | 2009-06-26 13:57:39
Hamgiin sonin dursamj Zabhan aimag Bayantes sum Tes sum.. Asgatiin Tejeeliin aj ahui minii meddeg gazar bna. zurvashan ochij bsan yum,
Neeree mini mongoliin hodoo saihan shuu
6. Буржгар (зочин) | 2009-06-26 13:57:52
Сайхан л нутаг байна. Харин үндэсний үзлийн хувьд олон янзаар тайлбарлаж болно.
7. МОНГОЛХҮҮ | 2009-06-26 14:02:14
But ah sain uu. Mon ch udaan taarsangui dee. Aav maani sonirhogch geh uu dee. Ene jil boroo hur sain bgaa. Derstiin tohoi dondognuuldag heveeree he he .
Bolorka oo tegvel ch sain medeh yum bna daa Zavhaniig.
Burjgar tiimee hun bur l oor ooriin ontsgoos harj tailbarladag
8. bolorka83 | 2009-06-26 14:07:45
Bi sain medne gej helehgui salshgui heseg dursamj mini tend bdag yum daa
Uliastai hot . Donoin hondiin ongostnii buudal geed l..
bas Hogjim bujgiin surguuli bsan da sanaj bnuu .. zo zo ingeed bolii doo hehe
9. Эмбий | 2009-06-26 14:21:09
Аав чинь ч мундаг зурагчин юмаа. Үзэгсэлэнтэй сайхан нутгийн зураг байна аа
10. Монгол Зон | 2009-06-26 14:26:13
naad Bolorka chin ug ni ariin Hangain l ohin doo, manaihaar baisan yum bolov uu, esvel bas neg ah huu ni tend amidardag, tegeed ldursaad baigaa baih, udahgui donoin hondiid zugaalsan ni geed shuleg bichih baih aa, ha ha
11. bolorka83 | 2009-06-26 14:29:24
Chabu ahad -Tiimee bi tend hogjim bujgiin surguulid sursan yum . aabiin maani ajilaas bolood manaih tend bsan yum tehuu
buur estou neeree hhm
12. Монгол Зон | 2009-06-26 14:39:27
өө за тэгье ээ Болорка, хөгжмийн боловсролтой хүмүүс, авъяастай хүмүүс гайхалтай. тэгээд ямар зэмсгээр тоглодог юм? хэлж байгаагүй ш дээ.
13. Mongolhuu (зочин) | 2009-06-26 14:46:13
Bolorka aanhaan.
Embi bayarlalaa
But ah ta neeree neree yagaad tovchilchihson yum dee, huuchin urt ni goy baisan shd. Ha ha magad ch ugui gsen
14. bolorka83 | 2009-06-26 14:46:24
duu ni hogjimdohoosoo iluu muuhan bujig hiichihdeg yum gehdee mini hubi dutsan yumuu bi lab hezee ch bujigchin bolj chadahgui gedgee ert medersen yum daa
15. SPEED (зочин) | 2009-06-26 15:52:06
Dajgvi zuragnuud baina. Sain uu
16. amanjinka | 2009-06-27 00:19:39
САЙН УУ АНД МИНЬ САЙХАН ЗУРАГУУД БНА ДАА ҮНДЭСЭРХЭГ ҮЗЭЛ БАЙХ ЁСТОЙ ТЭР ТУСМАА БИДЭН ШИГ ЦӨӨХӨН ХҮНТЭЙ УЛСИЙН ИРГЭН БҮРТ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ ДЭЭ
17. Монгол Зон | 2009-06-27 00:43:18
за тэгвэл гоё харагдах гээд ха ха.

Болорка бүжигчин болох зая дутна гэж ю хэлнэ. хүн чинь сэтгэлдээ бүхнийг хийж чадна шүү дээ. магад чи тайзнаа гарч бүжихгүй ч гэлээ өөрийнхөө дотоод сэтгэлийн дуудлага, хүслээрээ гэр орондоо, цомхон хүрээнд бүжээд л явж болно шүү. багын хүсэл мөрөдөл, аъяасыг сул зэлүүд орхино гэж буруу шүү.
18. Hilde | 2009-06-27 18:05:05
saihan zuragnuud bna...
19. ss_gogo | 2009-06-28 07:25:04
сайн уу анд нутгаа санах сэтгэлийг дэвтээж өглөө сайхан зураг байна аа
аматай санал нэг байна шүү
20. medicalscience | 2009-06-29 09:16:37
амьд уу, хааяа нэг гэрээр нь эргэхээр эзэн нь байхгүй байхаар тиймхэн байх юмаа. нутаг сануулаад байх юмаа чи хэхэ, хөршүүд болохоор чиний энэ зургийг хараад нутгаа санаад байх юмаа. удахгүй нутагтаа нисээд очноо. тэгэхдээ л хэдэн сайхан зураг дараад хадгалж авдаг юм шүү хэхэ


зун болоод гоё байна ууу хэхэ
21. МОНГОЛХҮҮ | 2009-06-29 09:23:12
Sain uu suvilagchaa he he. Zun bolood ch bgaam uu namar bolood ch bgaamuu medehgui ee Hodoo yavsangui udlaa. Manaihiig ergej baisand bayarlalaa gesnees hezee yavahiin
Speed, Amanji and, Hilde, Ss_gogo bayarlalaa
22. medicalscience | 2009-06-29 09:27:09
сувилагч нь сайн сайн. дараа зун нутагтаа очих төлөвлөгөөтэй байгаа. тэр үед хэдэн сайхан зураг дараад нутгийнхаа гоо үзэсгэлэнгээр гайхуулнаа. Хан хөхийн нуруу гээд нэг үзэсгэлэнт хангай бий дээ.
23. МОНГОЛХҮҮ | 2009-06-29 09:30:54
Oo ho ho haa baisan daraa zun Gehdee bi ch gesen ene zun yavj chadahgui bolsoon. Martsanaas mal mend uu gegcheer blogoo yagaad haachihsan yum. Ali heduunees l tanai haalga tsoojtoi baidag bolson bna lee
24. Арима | 2009-06-29 14:24:56
ой, янзын гоё зургууд вэ нүд баясаж сэтгэл сэргэв
25. Pepsa (зочин) | 2009-06-30 13:10:33
Uu nice pictures. Mongolooroo baharhdag shoo. Saihan niitlel baina
26. ТУС | 2009-06-30 16:35:04
baigaliin zuragiig bol sain avch bna shuu chi, ter tolgoi deeree huvin tavisan ohiniig sain zoomdehgui yasiin, ter goyo zurag boloh baij.

baigaliin zuragnuudaa yamar tolov deer avch bgaa ve?
27. ТУС | 2009-06-30 16:44:06
2 dahi zuragiig il zahidalnii zurag tavichij gej bodloo, ter aalz uhtsen aalz bsan yumuu?
28. Вафль | 2009-06-30 16:48:46
нутгаа эргээд ирээ юу хө.
29. *NICE LADY* | 2009-06-30 17:54:04
tanaihaar oroogui yasan ch udtsiin, yamar ch saihan zurguud um, unen goe...
30. oldoshaksli | 2009-06-30 20:30:44
hot saihan
Huduunuus irehed saihan

Huduu saihan
Urgelj saihain
31. BMR | 2009-07-01 00:23:52
saihan zuragnuud bn
32. Ангараг | 2009-07-01 06:40:13
Сайноо,
Сонин айлд ороод ирдэг байна ш дэ, явсаар.
Сайхан зурагнууд байна. Аав чээнь гого ч дарж.
Багадаа, тээр булдруунуудыг дамжиж гүйн тоглодог байж уу...
33. МОНГОЛХҮҮ | 2009-07-01 09:16:13
Сайн уу эрхэм хүндэт хөрш мээнэ, хөршийнхөө сэтгэлийг баясгаж чадваа би
Пепса, БМР баярлалаа би ч гэсэн бахархдаг.
ТУС1 сайн уу хэ хэ энэ миний аавын дарсан зурагнуудаа. Тэр охиныг Zoom дсэн зураг бас байгаа. Аалзны хувьд амьд, хаа сайгүй гүйж явдаг, нэр нь юу ч билээ дээ санахгүй байна. Тэр адуутай зураг манай сумын доод эрэг, адууг нь хөөж ирээд бэлтгэлтэй авсан юм. Төлөвийн хувьд янз бүр мануал дээр нь тухай тухай үед нь тохируулаад авдаг даа.
Вафль үгүй ээ нутаг явж амжаагүй л байна.
Найс лээди харин ямар удсийн хэ хэ
Олдошаксли нээрээ л тийм...
Ангараг сайн сайн уу. Баярлалаа, тнх тоглодог байлаа.
34. amanjinka | 2009-07-02 04:37:33
САЙН УУ АНД МАНАЙХААР ОРООЛ БУДИЛААД ЯВАА ЮУ ДАА ХЭ ХЭ
35. ТУС | 2009-07-02 19:51:30
oo aavinhaa avsan zuragiig tavichaad bultereed baisan yumuu? hahahah

tegeed zoomdsen zuragaa tavicheech.
36. Tlg_UB | 2009-07-02 20:09:24
Онгон байгалаа хайрлаж хамгаалах хэрэгтэй шүү.
37. MOngolhuu (зочин) | 2009-07-03 08:45:08
Amanji harin tnhh...
TUS1 he he bultereegui ee bichlegiin ehnii hesegt aaviinhaa zurgiig tavisan talaaraa bichsen baigaa, guitsed unshsan bol.
Tlg_UB sanal 100 huvi neg baina
38. ТУС | 2009-07-03 14:55:06
za toglosiimoo, aaviin chine neriig uldaar harsan l daa, gehdee aav chine zurag avdag bol bur bagaasaa sursan baih tee.
39. Ангараг | 2009-07-05 04:19:14
Сайноо хө,
Сандэй эгчийнхээр ойрд орсон уу, бид салхинд гарсан тухай умшсан уу.
Тэхэд замын хажуугаар өтгөн ой мод, өргөн уудам тал үе үе солигдоод л... Дээр нь бороо орж.., танил дотно үнэр хамар цоргиод л... Монгол дуу сонсоод л явсан чинү... хоолой зангираад л... гоё байсоон...
40. Ангараг | 2009-07-05 04:20:44
Хөдөө, замд дуу дуулж явах гоё тэ...
41. Ангараг | 2009-07-05 04:27:07
Сайноо хө,
Сандэй эгчийнхээр ойрд орсон уу, бид салхинд гарсан тухай умшсан уу.
Тэхэд замын хажуугаар өтгөн ой мод, өргөн уудам тал үе үе солигдоод л... Дээр нь бороо орж.., танил дотно үнэр хамар цоргиод л... Монгол дуу сонсоод л явсан чинү... хоолой зангираад л... гоё байсоон...
42. Ангараг | 2009-07-05 05:19:52
Мундаг мундаг дуулдаг нөхдүүд чинү нутаг нутгийнхаа сүлд дууг дуулаад дуулаад явах нь бас сүртэй, сайхан л юм билээ.
43. SSunday | 2009-07-05 05:34:22
Сайн уу, нутгийн дүү. Аав чинь сайхан сайхан зурагтай иржээ. Нээрээ бага байхад доюны толгой дамжиж их гүйдэг байж билээ. Өвлийн нарны зураг ямар гоё харагдаж байна аа. Усанд явах гэж байгаа жижигхэн охин яасан хөөрхөн юм бээ. Бүх зургууд үнэхээр гайхалтай байлаа. Маш их баярлалаа.
44. SSunday | 2009-07-05 05:37:07
Онгон тансаг байгаль ганцхан Монголд байдаг гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм билээ. Энд ч гэсэн сайхан сайхан байгаль байх юм аа.
45. apabst | 2009-07-05 06:57:38
үнэхээр гого зурагнууд байнаа...
46. SUR SUR SUR (зочин) | 2009-07-06 12:09:55
Хичээл #1


Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.
Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб – Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.
Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:


Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.
*********

Хичээл #2


Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.
Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?
Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.
Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.
Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.
Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал “Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно” гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.
*********

Хичээл #3


Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.
Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.
Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.
Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.
Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.
*********

Хичээл #4


Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.
Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.
*********

Хичээл #5


Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.
Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.
Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:


Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.
*********

Хичээл #6


Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.
Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.
Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.
(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.
(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!
47. Баяраа | 2009-07-08 16:16:32
Монгол үнэртэж байна
48. hawks | 2009-07-10 08:59:57
saihan naadaarai
49. Saihan naadaarai (зочин) | 2009-07-10 14:27:26
Монгол түмний Цэнгэлийн манлай баяр наадам Үндэсний их баяр наадмын 88 жилийн Ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ Хийморь сүлд тань ОД МАГНАЙ Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж Монгол түмэнтэйгээ хамт Дэлхийг донсолгож , дэнж хотойтол сайхан наадаарай
50. Shuvuuhai (зочин) | 2009-08-06 08:54:41
Үнэхээр сайхан зурагнууд байнаа. Би ч 5 жил Завханы Баянтэст амьдарч байлаа.
51. Зочин нөхөр (зочин) | 2009-08-11 14:09:07
За ирж буй долоо хоногтоо Зад ажиллаж Завсаргүй хөдөлмөрлөж Коонтор тоглолгүй Коомэнтэд хөөрөлгүй Цалин буусан гэж Цангаагаа тайлалгүй Мөнгөтэй боллоо гэж Мөрий тавилгүй Ах маань савдаг гэж Амьтныг өдөлгүй Хайр маань өмөөрдөг гэж Хавийнханыг хатгалгүй Таарсны хохь гэж Таксичдыг шоглолгүй Үнэхээрийн тохьтой томоотой Үйлс буянаа дэлгэрүүлэн өнгөрөөх болтугай гэж ерөөеээээ.
52. molor | 2009-08-11 14:18:45
Гэж хэлчихээл алга болчихийм даа чи
53. Namara | 2009-08-11 14:28:22
Сайхан нутаг
54. Bujin (зочин) | 2009-08-21 09:29:06
Тэр адууны зураг бусдаасаа илүү гоё гарчээ. Даанч px жоохон муу байх шиг байна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.