"МЭДРЭЛЭЭР СЕГАДАХ"
-“Алив урагшаа яваад байгаарай, тэр хар түжүүрэктэй залуу гараа тавиад яваад өг. Хойшоо явсан хүмүүс мөнгөө бэлдэж байгаарай. Үнэмлэхтэй нь үзүүлнэ шүү . Аль та мөнгөө.” /хажууд зогсож байсан ахаас/ -“Түрүүн өгөө биз дээ”/өөдөөс нь гайхсан янзтай харав/ -“Худлаа яриад байгаарай, сая л орж ирээ биз дээ та, хаанаас суусан юм тэгээд.” -“Их дэлгүүрээс суусан шд.” /нөгөө автобус нь талбайн урдаас эргэж ирсэн, ах мөн хэнэггүй залж байнаа./
""МЭДРЭЛЭЭР СЕГАДАХ"" цааш унших »
САРМАГЧИН бас ЦАГААН ЦААС
Нэг ахынх маань тэрсхэн өсч яваа хоёр бяцхан “мөндөлтэй”. Сараар биш, цагаар өсч байна уу гэлтэй хааяа очихоор хэл ам, ухаан санаа, хөдөлгөөн нь улам бүр гүйцэгдэхээ байчихсан байх. Өө тэгсэн харин моньди чинь хэдүүхэн нэг очсон юу гэсэн гэж санана. Очихоороо хоосон очиж чаддаггүй, нөгөө хоёр маань горьдоод ч байгаа юм шиг санагдаад зайрмаг энэ тэрхэнээр аргална. Дүү нь бүстэй эр хүн шүү юм болохоор хап хуп гэж зайрмагаа хамаагүй эрт маналзуулчихаад эгчийнх рүүгээ дайрна. Уйлаад байхаар нь за за дүүдээ ганц хазуулчих ахын дөө гэсэн чинь эгч нь гэнэт уур нь хүрсэн бололтой “Май, ингээд та нар намайг хуваагаад идчих” гээд
"САРМАГЧИН бас ЦАГААН ЦААС" цааш унших »
Нутгаа санах...
Ойрд завгүй гүйгээд л... блог айлуудаараа хааяахан шагайгаад л. Өдөр хоногууд жирэлзээд л... Xотгойд хүүтэй  "online"-аар хууч хөөрч суутал нутаг нугын яриа луу хальтарч хөрш ийн хүүрнэв. "Зүүдэн бодлын тэртээд, зүрхний нутаг дайвалзнаа. Нутгаа санах...." Хэ хэ гэнэт дурсамж сэдэрч шүлгийн санаа төрдөг байгаа. Шүлэгсэх ч юу байхав, толгой холбомоор санагдав.  Толгой холбож хэдэн мөр хэлхсэн төдийгөө шүлэг гээд нэрлэчихвэл яруу найргийн бурхан тэнгэр Янжинлхам гуай ясандаа ортол гомдох биз мань шиг нэгэнд хэ хэ.
"Нутгаа санах..." цааш унших »
Тамд очих байхөө...
Шашин, улс төр, хувийн зан чанар зэрэг сэдэвтэй яриа хөөрөө ихэнхидээ “халуухан” болж өнгөрдөг дөө.  Намын тухай яриа бор дарстай хутгалдаад  нанчилдаанаар төгссөн олон тохиолдлыг мэдэх юм байна. Аль ах дүү, сайн найзууд энэ сэдвүүдээс болж тангараг тасрахыг тэр гэхэв...  Шашин, улстөрийн ланчгаас болж мөн ч олон гэр бүлд хар мөр үлдсэндээ хөөрхий, тэр гучин хэдэн онд. Хүү нь эцгээ, ах нь дүүгээ дээлийг нь нөмрүүлээд явсан цаг Монголчууд бидний түүхэнд бий. 
"Тамд очих байхөө..." цааш унших »
(Нийт: 86)