2009-01-21 18:21:59
Хамаг бүхэн бороо мэт арилахад, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ. Ойрд фото нийтлэлээр жаахан дагнанаа. Өмнөх бичлэгээр зуд турхан цасны тухай оруулж хүмүүсийг дааруулсан бол энэ удаагийн түүвэр зургуудаар нутгийнхаа дөрвөн улирал, байгалийн онцлогийг харуулахыг зорилоо. Илүү гэрэл гэгээтэй, сайхан талаас нь... ган зудтай жил тохиох хэдий ч өнтэй, хуртай жилүүд бас цөөнгүй. Өссөн нутгийн чулуу зөөлөн гэдэг. Нутгаа санахдаа хэдэн зураг эргүүлдэж тойруулж суух бүр өмнө нь яагаад хараагүй юм бол гэмээр тийм л сайхан зүйлүүдийг олж нээх юм. Санаж байгаа нь тэр биз ээ. Монгол орон минь хичнээн баялаг, үзэсгэлэнтэй вэ.
"ХАЙРЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ..." цааш унших »
2009-01-19 08:38:34
Шинэ долоо хоногын мэнд хүргэе ээ та бүхэнд. Ойрд түмэн завгүй, зарим нэг хүмүүст амласан бичлэгээ оруулж чадахгүй байгаад хүлцэл өчье. Миний төрсөн нутаг Завханы Тэс сум гэдгийг өмнөх бичлэгүүдэд хэдэнтээ дурдаж байсан билээ. Энэ жил манай нутгаар зундаа гантай, өвөлтэй цастай, зудтай байгаа талаар мэдээллийн хэрэгслүүдээс дуулсан байхаа зарим нэг нь. Байдал дээр ямархуу байгааг энэхүү фото сурвалжлагаар хүргэхийг зорилоо. Бид хотынх, аймгийнх, сумын төвийнх, хөдөөнийх ч бай эцэг өвгөд маань адилхан малчид, нүүдэлчид байсан. Энэ л амьдралыг туулж ирсэн тэдний зовлонг бид ойлгодог байх ёстой болов уу.
"ГЭРЭЛ ЗУРАГЧНЫ БУС МОНГОЛ ХҮНИЙ НҮДЭЭР ХАРААРАЙ." цааш унших »
2009-01-07 11:06:40
Биеийн шарх эдгэдэг, цөөн тохиолдолд насаараа арилахгүй сорви болон үлдэх хэдий ч дахин дахин сэдрээд байх нь үгүй. Харин сэтгэлийн шарх аньдаггүй гэдэг. Хэзээ нэгэн цагт хөндөх тоолонд, тэр л үед шархирч, хорсож байсан лугаа өвдөнө. Хонхны баярын тэр өдөр амьдралын минь мартагдашгүй дурсамжтай, хамгийн сайхан өдрүүдийн нэг боловч бас нэгэн бараан сүүдрийг сэтгэлд орхиж одсон өдөр.
"ХОЖИМДСОН ХАРУУСАЛ ОЛОН БИТГИЙ БАЙГААСАЙ." цааш унших »
2008-12-29 17:23:47
Шинэ оноо үнэхээр азжаргалтай, цоглог угтлаа шүү. Та бүхэн маань ч гэсэн 2009 оноо сайхан угтсан бизээ. За тэгээд л дандаа "новы" хүмүүс бөөн бөөн шинэ сайхан санаа, бичлэгээр бөмбөгдөөд байна биз дээ айн. Энэ онд улам олон найз нөхөд, ах эгч, дүү нартай болно гэж найдаж байнаа. Бид бүхний онлайн нөхөрлөл мандтугай хэ хэ.
"АРХИАН БАГА УУЖ, ШАР АЙРГААН ИХ УУЖ САЙХАН БАЯРЛАСАН ШҮҮ." цааш унших »




Блог минь тантай танилцаад 