ТА ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?
Үхэр жилийн хаврын тэргүүн сар. Буузаа жигнэж, ууцаа огтолж, сархадаа хөнтөрцгөөж сайхан шинэллээ. Дэлхийн эдийн засаг хямарлаа, Монголын эдийн засаг ганхлаа л гээд байсан. Цагаа тулахад шинэ сараа тэмдэглэхэд энэ бүхэн падлийгүй ээ, аргалаад л тэмдэглэх авъяастай улс гэдэг үнэн л байхгүй юу. Тэр бүү хэл коммунизм ноёрхож, коммунтерн зандарч, цаг төр чанга байхад ч таван давхар хавсаа өрсөн шигээ нууцхан золголдчихдог байсан шүү дээ.
"ТА ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?" цааш унших »
СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ?
Өдөржин компьютерийн ард сууж, өрөөн дотуураа ганц хоёрхон алхалж, өдөр нэг, үдэш нэг нийтдээ хоёр удаа махан хоол цохиж орой очингуутаа “шидэт дохиураа” шүүрч аваад орондоо шургана, сувгаа солиод л байна, солиод л байна нэг мэдэхэд “тасарчихсан”, өглөө болчихсон. Босоод ажилдаа жирийсэн, орой болсон. Өнөөгийн залуусын өдрийн дэглэм нэг иймэрхүү. Маршрут өөрчлөгдлөө гэхэд үсрээд замаараа нэг газар сууж шар айраг гүзээлэх.
"СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ?" цааш унших »
ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРЭГНЭЭС ӨӨР УНААГҮЙ.
Хэд хоногын өмнө эмгэнэлтэй ч юм шиг инээдтэй ч юм шиг мэдээ уншив. Бага ангийн сурагч ангийн дарга болохын тулд ангийнхаа хүүхдүүдэд зуу зуун төгрөг тараасан гэж байх юм. Бас ээжээрээ дамжуулан ангийн дарга болох талаар багштайгаа яриулсан гэх. Нөгөө заваан сонгуулийн бичил хувилбар энд цохиж явна. Юу болоод байна вэ таминь ээ. Бид бүхний “тариалсан үр” өсвөр үеийнхэний маань тархинд цэцэглэж эхэлж байна шүү дээ.
"ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРЭГНЭЭС ӨӨР УНААГҮЙ." цааш унших »
САНАХ ТУСАМ ЗҮҮДЛЭГДЭХ АРИУХАН ӨЛГИЙ МИНЬ
Тэртээ холын холд , тэнгэрийн хаяаны наахантай , сайхан Монгол орныхоо дархан хилийг манаж, сартай хүрэн мориныхоо торгон жолоог өргүүлсэн, тэнгэр газраас ивэлсэн сүүн мөрөн ээжтэй, тэсгим өвлийн жаварт хацраа хайруулж өссөн, эгэл жирийн, элгэмсэг дотно, эрхэмсэг нандин сэтгэлтэй Тэс нутгийнхан амьдран суудаг билээ.
"САНАХ ТУСАМ ЗҮҮДЛЭГДЭХ АРИУХАН ӨЛГИЙ МИНЬ" цааш унших »
(Нийт: 86)