2009-04-10 13:08:06
Homo homini lupus гэж латинаар хүч чадалтай нь сул дорой нэгнийгээ барьж иднэ гэсэн утга илэрхийлдэг. Товчхон тодорхойлбол “хүчиндэлт” юм даа. Араатан амьтдын хувьд хүчтэй, соёотой нь сул дорой бусдыгаа идэж, урж тасдаж, хөөн зайлуулж ноёрхлоо, эрх ашгаа хүчээр тулгадаг. Хүний нийгэм ч бас ийм адгууслаг зохицуулалттай байсан үе бий. Илүү өндөр хөгжилтэй, олон хүн амтай нь бусад улс гүрнээ эзэлж, худалдаж, боолчилдог байв. "“ХҮЧИНДЭЛТ” ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ..." цааш унших »
2009-04-01 10:55:47
Би Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Ардчилсан нийгэмд амьдарч байгаадаа талархдаг. Үгээ чөлөөтэй хэлж, үнэнийг саадгүй сонсдог гэдэгтээ итгэдэг... байлаа өнөөдрийг хүртэл. Хоёр жил уулзаагүй нэгэн гэрэл зурагчин найзтайгаа санамсаргүй уулзлаа өчигдөр. Бөөн баяр, “халуурлаа”, аргагүй л сайн анд минь. Дэвэн дэлхийн юм ярисаар нэгэн итгэмээргүй, итгэхийг ч хүсмээргүй нууцын тухай сонсов, нүдээрээ үзэв. Ийм нийгэмд амьдарч байна гэж үү бид... "ИТГЭМЭЭРГҮЙ, ГАШУУН ҮНЭН (7/1 видео)" цааш унших »
2009-03-27 08:51:39
Ди сурдаг дэггүй сурагч Дэмбэрэл, Эй сурдаг Энэрэл охиныг өөрт нь дурлахыг хүлээнэ. Илүү хөдөлгөөн, дусал хөлс гаргалгүйгээр их сургуулиа халтуурдаж төгссөн оюутанууд эвтэйхэн ажилд татаад авах хэн нэгнийг хүлээнэ, хүлээнгээ лааз өшиглөнө. Ажил хийж гавьсан юмгүй, арайхийж 18 цаг хүргэх боловч цалингаа нэмүүлж, захирал болгохыг цагаан захтнууд хүлээнэ.
"ХҮЛЭЭ, ХҮЛЭЭ БАС ДАХИН ХҮЛЭЭ..." цааш унших »
2009-03-11 10:27:51
Цэцэн цэлмэг өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн аж төрөхүйн аман хууль болох ертөнцийн гурав хэн бүхний уншсан байвал зохилтой нэгэн соёл билээ. Энэтхэг Түвдийн үндэстэнүүдэд ховорхон байдаг бөгөөд тэр бүр түгэн дэлгэрээгүй, Европын орнуудад бүр “түй” ч байхгүй гээд бодохоор яах аргагүй Монголчууд бидний сэтгэхүйн, аж төрөхийн онцлог, өвөрмөц хэллэг юм. Түүх шастир сөхөж олон зүйл дурдая гэтэл гэнэт бяцхан дүрсгүйтмээр санагдав. Та бүхэнд цөөн хэдэн гурвалыг дөрвөл болгон хүргэе үү гэж бодлоо.
"ЕРТӨНЦИЙН ДӨРӨВ БУЮУ ЕГӨӨ НАРГИА" цааш унших »




Блог минь тантай танилцаад 