2008-10-01 09:59:23
Өнөөдөр 10 сарын 1. Монголын бүх ахмадууддаа Ахмадын Баярын Мэнд хүргэе ээ. Мөн Банжигын ахмад блогчид болон хөгшчүүлдээ ч гэсэн баярын мэнд. Ха ха. Тамирчин хүний хувьд 25 наснаас дээш болоод ирэхээр спортын хувьд ахмад настан болдог гэсэн. Харин блогчидын хувьд энэ нас хэд байдгыг хэлж чадахгүй нь. Миний ажигласнаар банжиг блогчидын ихэнхи нь залуучууд байдаг юм шигээ. Тэгэхээр бас 25 насаар лимит тогтоогоод түүнээс дээшхи настайг ахмад блогчин гэмээр байна."Ахмад блогчиддоо бэлэг барья ааа." цааш унших »
2008-09-26 11:12:26
Энэ бичлэгийг Монголхүү блогыг анх нээхдээ оруулж байсансан. Зарим нэг нь уншиж л байсан байх. Сая хэдэн бичлэгүүдээ сөхөж харахдаа гэнэт анзаарлаа. Бас нэг ганц 2 фото болон тайлбар нэмчихвэл зүгээр юм шиг. Яагаад ч юм өнгөрсөн зуны энэ явдал миний сэтгэлээс ер гардаггүй. Ертөнцийг үзэх үзэлд минь чамгүй өөрчлөлт оруулсан болохоор ч тэр үү. Мэдэхгүй юм даа. Энэ удаа бага зэрэг өөрчлөлт оруулаад дахин шинэ бичлэг болгочихов. Илүү олон хүн уншаасай гэж бодогдсон юм. Та бүхэн таална биз дээ.
"Нэгийг уншиж, хоёрыг тунгаагаасай..." цааш унших »
2008-09-25 13:41:49
Дэлбээлж байгаа цэцгийг дэмий битгий тасдаарай
Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий орхиорой
Энхрий цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарай
Ээжийн охины зүрх чиний төлөө цохилж байгаа.
"Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий орхиорой" цааш унших »
2008-09-23 09:39:11
Миний сайхан нутаг Завханы Тэс сум. Өмнө нэг бичлэгээр нутгийнхаа цөөн хэдэн зургийг оруулж байсан. Одоо үргэлжлүүлээд урын сандаа байдаг хэдэн зургаас оруулъя. Нутаг минь гайхалтай. Тэсийн голын хөвөөн дээр тийчэгнэж өссөн хүн дээ би. Сумынхаа талаар товчхон танилцуулахад
"Миний нутаг гайхалтай." цааш унших »




Блог минь тантай танилцаад 